Thursday, 22 May 2014 00:00

Цуурхал: iPhone 6

Цахим ертөнцөд “Apple” корпораци “iPhone 6” смартфон гаргах тухай цуурхал хүчтэй өрнөж байна. Эдгээрээс хамгийн бодитой байж болох бас олны анхаарлыг татаж буй таамаглал нь “3D” камертай, хотгор дэлгэц бүхий “iPhone 6” смартфон юм. Таамаг дэвшүүлэгчдийн үзэж буйгаар “iPhone 6” смартфон нь “8MP, 3D” арын камертай байх ба урд камер нь “FaceTime HD, 3.2MP” байх гэнэ. Мэдээжийн хэрэг “iPhone 6” нь өмнөх загвараа бодвол илүү нимгэн, өнгөний нягтаршил сайтай дэлгэцтэй байх ба гол онцлог нь тэгш биш хотгор дэлгэц байх аж. Түүнчлэн “iPhone 6” смартфон нь “4G” сүлжээн ажиллах гэнэ.

Гэхдээ одоогоор “Apple” компанийн зүгээс iPhone смартфоны шинэ загварын талаар албан  ёсны ямар ч мэдээлэлд өгөөгүй байна.

http://tech.news.mn/content/146198.shtml

Read 3000 times