smartphone3

Орчин үед техник технологи хурдацтайгаар өсөн дэвшиж байна. Өдөр болгон бид ухаалаг хэрэглээг хэрэглэдэг болоод удаагүй байгаа боловч дараа дараагийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдэх олон олон бүтээгдэхүүн бий болсоор байна. Бидний өнөөгийн амьдарлын салшгүй нэгэн хэрэглээ болж чадсан ухаалаг утасны дараагийн үе удахгүй ирэхнээ.

Цахим ертөнцөд “Apple” корпораци “iPhone 6” смартфон гаргах тухай цуурхал хүчтэй өрнөж байна. Эдгээрээс хамгийн бодитой байж болох бас олны анхаарлыг татаж буй таамаглал нь “3D” камертай, хотгор дэлгэц бүхий “iPhone 6” смартфон юм. Таамаг дэвшүүлэгчдийн үзэж буйгаар “iPhone 6” смартфон нь “8MP, 3D” арын камертай байх ба урд камер нь “FaceTime HD, 3.2MP” байх гэнэ. Мэдээжийн хэрэг “iPhone 6” нь өмнөх загвараа бодвол илүү нимгэн, өнгөний нягтаршил сайтай дэлгэцтэй байх ба гол онцлог нь тэгш биш хотгор дэлгэц байх аж. Түүнчлэн “iPhone 6” смартфон нь “4G” сүлжээн ажиллах гэнэ.

Гэхдээ одоогоор “Apple” компанийн зүгээс iPhone смартфоны шинэ загварын талаар албан  ёсны ямар ч мэдээлэлд өгөөгүй байна.

http://tech.news.mn/content/146198.shtml

Өнгөрсөн долоо хоногийн шилдэг арр-уудын жагсаалтыг хүргэж байна.

        iPhone-д зориулсан шилдэг төлбөртэй арр:

1. Blek, Denis Mikan
2. A Dark Room, Amirali Rajan
3. Heads Up!, Warner Bros.
4. Minecraft - Pocket Edition, Mojang
5. Afterlight, Simon Filip
6. Plague Inc., Ndemic Creations
7. Sleep Cycle alarm clock, Northcube AB
8. Kick the Buddy: No Mercy, Crustalli
9. Sumotori Dreams, gravitysensation.com
10. Papa's Freezeria To Go!, Flipline Studios

        iPhone-д зориулсан шилдэг үнэгүй арр:

1. 100 Balls, Giedrius Talzunas
2. Weed Firm, Manitoba Games
3. Toilet Time - Mini Games to Play in the Bathroom, Tapps Tecnologia da Informaзгo Ltda.
4. Piano Tiles - Don't Tap The White Tile, HU WEN ZENG
5. Make It Rain: The Love of Money, Space Inch, LLC
6. 2048 : The Game, Ketchapp
7. Litely, Litely LLC
8. Messages Birdie Pro, Dong Nguyen
9. Snapchat, Snapchat, Inc.
10. Instagram, Instagram, Inc.

        iPad-д зориулсан шилдэг төлбөртэй арр:

1. Minecraft - Pocket Edition, Mojang
2. GoodReader 4, Good.iWare Ltd.
3. Blek, Denis Mikan
4. The Amazing Spider-Man 2, Gameloft
5. Table Tennis Touch, Yakuto
6. A Dark Room, Amirali Rajan
7. The Survival Games : Mini Game With Worldwide, wang wei
8. Dr. Panda's Toy Cars, TribePlay
9. Heads Up!, Warner Bros.
10. Kick the Buddy: No Mercy HD, Crustalli

        iPad-д зориулсан шилдэг үнэгүй арр:

1. 100 Balls, Giedrius Talzunas
2. Toilet Time - Mini Games to Play in the Bathroom, Tapps Tecnologia da Informaзгo Ltda.
3. Make It Rain: The Love of Money, Space Inch, LLC
4. Piano Tiles - Don't Tap The White Tile, HU WEN ZENG
5. Microsoft Word for iPad, Microsoft Corporation
6. 2048 : The Game, Ketchapp
7. YouTube, Google, Inc.
8. Google Docs, Google, Inc.
9. Skype for iPad, Skype Communications S.a.r.l
10. Netflix, Netflix, Inc.

http://tech.news.mn/content/179815.shtml

Та өөрийн iPhone болон iPad-наасаа файл зөөх, эсвэл багтаамжийг нэмэх хүсэлтэй байгаа бол iStick нэртэй төхөөрөмжийг санал болгож байна.

Энэ нь энгийн USB оролтоор таны төхөөрөмжинд холбогдон файлуудаа хуулж зөөвөрлөх боломжийг олгохоос гадна нэмэлт санах ой хэлбэрээр ашиглаж болно. Жишээ нь та өөрийн сонсох дуртай дуунуудаа iStick дээр байрлуулаад сонсохыг хүссэн үедээ ухаалаг гар утас юм уу таблетдаа холбон сонсох боломжтой. Ингэснээр таны гар утас болон таблет дахь багтаамж сул чөлөөтэй байж, ашиглах хурд нь нэмэгдэх аж.

iStick 8GB багтаамжтай нь 129 ам.доллар, 128GB багтаамжтай нь 400 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

http://tech.news.mn/content/179803.shtml

Вэб сайт (Website) гэдэг нь интернет сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудаснуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page) гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator ) – ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ.

Статик (Static) вэб сайт
Статик вэб сайт гэдэг нь өөрчлөлтгүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлж болохуйц бүх хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайтууд юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр програмчлагдсан байдаг. Хэрэглэгч өөрөө орж мэдээллийг засах, өөрчлөх, шинэчлэх зэрэг үйлдлүүдийг хийх хэрэгтэй болдог.

Динамик (Dynamic) вэб сайт
Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм. Динамик вэб сайтууд нь хоёр төрлийн динамик ажиллагаанаас бүрддэг. Энэ нь код болон контент ( агуулга ) бөгөөд динамик код нь хэрэглэгчид харагдахгүй бол харин динамик контент нь дэлгэцэнд харагдаж байдаг. Динамик вэб сайтын үндсэн зорилго нь автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл динамик сайт нь илүү үр дүнтэй, ашигтай үйлдлүүд хийж чадахаас гадна, шинэчлэх, өргөжүүлэхэд хялбар үр дүнтэй байдаг.