Цахим орчны шийдэл

 << Вэб сайт урлах үйлчилгээ

weburlah

Байгууллага болон хувь хүмүүсийн вэб сайтыг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан тухайн технологоийн онцлогийн шингээсэн өвөрмөц шийдэлтэйгээр хийх үйлчилгээ юм. Вэб сайт хийх үйлчилгээ нь статик болон динамик гэсэн 2 төрөлтэй байна. Статик вэб сайт гэдэг нь тухайн вэб сайт мэдээлэл удирдлагагүй буюу баазгүй тул вэб сайтад агуулагдах мэдээ мэдээллийг өөрчлөхөд мэргэжлийн хүний оролцоо заавалчгүй гарна гэсэн үг юм. Харин динамик вэб сайт гэдэг нь эсрэгээрээ илүү давуу талтай бөгөөд вэб сайтын удирдлагын хэсэгтэй байх ба уг хэсгээр дамжуулан энгийн компьютерийн мэдлэгтэй хүн мэдээллийг өөрчлөн удирдах боломжийг олгодгоороо илүү давуу талтай. Гэхдээ вэб сайтын ачааллах хурдаараа статик вэб сайт нь илүү хурдтай. Учир нь нэг сэрвэрийн мэдээлэл дангаараа ачаалладаг бөгөөд динамик вэб сайтын хувь харин бааз болон файлын хэсэг гэсэн 2 сервер ачаалладгаараа бага зэргийн удаан байж болох талтай байдаг.

<< Вэб байршуулах үйлчилгээ

desktopsoftwareАливаа нэгэн вэб сайт хийгдэж дууссаны дараа зайлшгүй нэг хэрэгцээт зүйл нь уг вэб сайтын байршилд зориулсан найдвартай, түргэн шуурхайг, тасралтгүй ажиллагаатай вэб хостинг хэрэгтэй болдог. Тэгвэл бид танд хамгийн найдвартай, 99,9 хувийн тасралтгүй ажиллагаа бүхий Монголд байрлах серверийг санал болгож байна. Сервер нь Linux үйлдлийн системтэй байх ба бид бүхэнд дараах багцуудыг санал болгож байна.

price-table