Танилцуулга

БМА ХХК нь 2013 оны 5-р сарын 15-нд мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Байгуулагдсан өдрөөсөө эхлэн тогтмол үйлчлүүлэгчидтэй болсон бөгөөд 2014 оны 5-р сарын 15-ныг хүртэл доорх 4 үйлчилгээг хүргэсээр ирсэн.

- Вэб сайт урлах буюу оновчтой шийдлийг боловсруулах үйлчилгээ
- Вэб сайт байршуулах буюу вэб хостингийн үйлчилгээ
- Гэрээт вэб администраторын үйлчилгээ
- График дизайн, эх бэлтгэлийн үйлчилгээ

2014 оны 2-р хагасаас эхлэн манай компани үйл ажиллагааны чиглэлийг илүү ойлгомжтой болгох, цоо шинэ програм хангамжийн шийдлийг Монголд нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээнийхээ нэр төрлийг дараах байдлаар багцлан олон нийтэд санал болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Манай компани нь “Мэдээлэл технологийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн салбартаа тэргүүлэх компани болох” хэмээх эрхэм зорилгыг тавин харилцагчиддаа хүндэтгэгдсэн найдвартай түнш нь болохоор ажиллаж байна.